Хүүхэд бидний ирээдүй
Түгжээтэй саванд хийгээрэй.
7 хоногийн дотор бараг 10-аад хүүхэд эмийн хордлогоор ирж эмчлүүлдэг юм байна. Эцэг эхчүүд маань анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхэддээ седуксен 10-20ш, димедрол 10ш-ийг уулгаад хордуулчихсан, витамин, даралтны эм гээд л янз бүрийн эм уулгачихаад... Зарим нь аз дутвал амь насаа алдах, тэнэгрэх, элэг бөөр болон бусад эрхтэнийг гэмтээх гээд л аюултай.Уг нь бол анхнаасаа л түгжээтэй саванд хийгээд хүүхэд хүрэхгүй, харанхуй сэрүүн газар хадгалах ёстой.
Аав нь ууж байгаад орхисон, эмээ нь уух гээд тавьсан байсан гээд л эмнүүдээ уулгачихна...
Ялаа алах гээд, хулгана алах гээд, акумляторын шингэнээ тавьсан байсан чинь 3 настай хүүхэд нь очоод уучихдаг, эсвэл ванны өрөөнд байсан угаалгын нунтгийг идчихдэг...
Бага насны хүүхэдтэй хүмүүс ялангуяа, ер нь бусад айлууд ч гэрт нь жоохон хүүхэд ирж болох болохоор иймэрхүү зүйлийг түгжээтэй саванд хүүхдээс хол хадгалж байгаарай!
бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2007-12-13 өдөр 21:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.
Сэтгэгдэл бичих
Зарим эцэг эхчүүд дэндүү хайхрамжгүйгээсээ болоод хүүхдээ анзаарахгүй эм уулгах түлэх гээд л асуудал их гардаг. Мэддэг хирнээ хайхардаггүйгээсээ алддаг. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг би бас давхар захия