Хүүхэд бидний ирээдүй
Жирэмслэлт гэж юу вэ?
Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай
Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.
Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тухайн хүний ямар арьстай, ямар үстэй, ямар нүдтэй гээд бүх мэдээллийг агуулж байна гэсэн үг юм.


Эмэгтэй бэлгэ эрхтэний зураг.
Vagina-үтрээ, Uterus-умай (сав), Cervix-умайн хүзүү, Fallopian tube-үр дамжуулах хоолой, Ovary-Өндгөвч
Мөн Эрэгтэйн эр бэлгийн эс ч бас элдэв бэлгийн замын халдварт өвчин, архи, тамхи зэргээс болж төмсөгний үүсгэгч эсүүд гэмтсэнээс хөдлөх чадваргүй, сул дорой болох, бүүр устах зэрэг байдлаар үргүйдэл үүсэх эрсдэлтэй байдаг тул эрчүүд маань ч бас архи, тамхинаас хол байгаарай гэж зөвлөмөөр байна.



Үр тогтсон эс нь өөрөө дотроо хуваагдан 1 эс нь 2 болж, 2 нь 4 болж 4 нь 16 болж хуваагдаж явсаар хүүхэд болдог байна. Гайхамшигтай байгаа биз? Ингээд жирэмслэлт эхлэж ойролцоогоор 9 сар(40 долоо хоног буюу 28 хоногоор 10 сар)-ын дараа хүүхэд төрдөг. Хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр баримжаалан хүүхэд төрөх хугацааг ойролцоогоор тооцоолж болдог. Ингэхдээ сараас 3-ыг хасаад, өдөр дээр 7-г нэмдэг. Жишээ нь: 9 сарын 1-нд сүүлийн сарын тэмдэг ирсэн бол 9-3=6, 1+7=8 буюу төрөх өдөр нь 6 сарын 8-ны орчимд төрнө гэсэн үг. 1 сарын 1 бол 10 сарын 8-нд гэх мэтээр бодож олдог. Амархан байгаа биз дээ


Энэ зураг дээр хүүхэд хэдэн сартайдаа хэр зэрэг томорч байгааг тойм харж болно

Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.
Энд бас зарим нэг зүйлийг хэлэхгүй өнгөрөхгүй байж болохгүй мэт санагдлаа. Зарим нэгэн өрхийн эмч нар нь маш хайнга байдаг бөгөөд, хяналтыг их муу хийдэг. Жишээ нь гэхэд манай нэг найз ярьж байсан юм, даралтыг нь үзээгүй, ургийн зүрхний цохилтыг чагнаагүй байж картан дээр зохиогоод биччихсэн байсан гэж. Тэгэхээр бас тийм эмч нар байдгийг битгий мартаарай.
Жирэмсэн үед, эмчийн зөвшөөрөлгүй янз бүрийн эм хэрэглэх, рентген зураг авхуулах гээд аюултай зүйлс зөндөө бий. Харин ЭХО буюу хэт авиан оношлогоо нь аюулгүй бөгөөд хяналтынхаа хугацаанд энэ шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй шүү.
За тэгээд жирэмслэлтээс сэргийлэх аргууд болон, жирэмсний үед анхаарах зүйлс гээд цааш нь үргэлжлүүлж бичих болноо. Асуух зүйл байвал асуугаарай


Холбогдох нийтлэлүүд:
бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:



>Jiremsen bolood 2.3honoj bagaa bol biynii ym ireh vv
Магадлал маш бага. Жирэмсэн болох нь угаасаа биеийн юмнаас 7 хоног орчимоос илүү зайтай үед л болох боломжтой. Гэхдээ жирэмсэн болсны дараа бага хэмжээтэйгээр биеийн юм үзэгдэж болдог гэдэг юм билээ.
>14n hongiin omno belgiin hawitald orood herwe jiremsen bolson bol biynii ym ireh vv
Ирэхгүй. Гэхдээ жирэмсэн болсны дараа бага хэмжээтэйгээр биеийн юм үзэгдэж болдог гэдэг юм билээ.
>Biynii yma duusaagu baihad hamgaalaltgui belgiin haritsaand orcihson ymaa >thed sar ongorson odo mny biyni ym iregu 2 honcihlo en yuniih ve? Jiremsen >bolcihson gesen uguu?
Магадлал маш бага. Жирэмсэн болох нь угаасаа биеийн юмнаас 7 хоног орчимоос илүү зайтай үед л болох боломжтой.




Бичийн юм ирэхийн дөнгөж өмнө ба дуусах үед жирэмслэх магадлал маш бага. Бас эрэгтэй нь дотор тавиагүй бол бүүр ч жирэмслэх магадлал бага. Тиймээс жирэмсэн биш өөр шалтгаанаар биеийн юмны хэмнэл алдагдаж байж болно.

Сэтгэгдэл бичих