Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Яст мэлхий нь бага насны хүүхдэд аюултай

Хүүхэддээ эцэг эхчүүд бүгд л хөөрхөн амьтан авч өгч баярлуулахыг боддог шүү дээ.Гэхдээ тэдэндээ зөв амьтанг нь сонгоход дараах зөвөлгөө туслана гэдэгт найдаж байна.
Яст мэлхий нь хэдийгээр удаан хөдөлгөөнтэй хор уршиггүй мэт санагдаж байвч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг судлаачид тогтоосон байна.Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр амьтадаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл, яст мэлхий зэргийг тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of Pediatrics зөвлөсөн байна.
Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт бичил биетийг тээгч гэнэ. Таваас доош насны хүүхдийн дархлааны систем нь арай бэхжиж чадаагүй байдаг ба ийм төрлийн амьтдаас халдвар авах магдлал нь энэ насны хүүхдүүдэд их байдаг аж. Ялангуяа гүрвэл, яст мэлхий мэтийн амьтад сальмонелл нэртэй бактерийг тээдэг гэж халдварт өвчин судлалын мэргэжилтэн Larry Pickering-ийн өгүүлэлд тэмдэглэгдсэн байна.
Сальмонеллезээр халдварласан тохиолдолын 11% нь эдгээр амьтантай шууд харьцсанаас үүдэлтэй байна. Сальмонеллезийн бусад эх үүсвэр нь усан гахай, дэгдээхэй гэж эрдэмтэн тамдэглэжээ. Зараа ч бас бактер тараадаг ба үүнээс болоод өндөр халуурах, гэдэс өвдөх, арьс цочрох зүйл ажиглагддаг байна.
Статистик судалгаанаас үзэхэд 4 сая орчим америк гэр бүл гэртээ дээрх амьтадыг тэжээдэг байна. Ерөнхийдөө энэ нь ч ихсэх хандлагатай байна. Тав хүртлэх насны хүүхэдтэй эцэг эхчүүд эдгээр амьтадыг тэжээхээсээ өмнө малын эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй ба бодит аюулыг ухаарах хэрэгтэй гэж америкийн өвчин судлалын академийн төлөөлөгчид мэдээлж байна.

Эх сурвалж: http://www.orloo.info/readfull/family/3657-huuhed

бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2008-10-16 өдөр 14:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


What
Medmeer yum baina
Бичсэн: Ganchimeg (зочин) 13:51, 2022-10-31 | Холбоос | |


Diimuu been💢💢
Бичсэн: Зочин 19:21, 2022-03-03 | Холбоос | |


bi yst melhii tejeedeg ystoi huurhun amitan
Бичсэн: boldoo (зочин) 10:27, 2020-01-09 | Холбоос | |


Bi huurai gazriin yst melhii tejeedeg ym l daa yund tejeeh ve zovlogoo ogch tuslaach
Бичсэн: Zochin (зочин) 11:19, 2019-10-30 | Холбоос | |


Nohoinii harishal? 0349
Бичсэн: Зочин 00:48, 2019-02-09 | Холбоос | |


Yast melhii zarna 99223298 eldev ochino taraadag ym gaigui my Duu 4nastai 2toigoos n bi akwariumiin zgas yast melhi tejeejiine yagaachgui l bna yast melhiinii talaar zovolgo avah ym uu y/melhii awj bol 99223298
Бичсэн: Zar yast zagas992232 (зочин) 00:36, 2018-03-05 | Холбоос | |


chupa
Bi yst melhii tejeedeg
Бичсэн: Зочин 09:30, 2015-09-15 | Холбоос | |


Би усан гахай тэжээдэг
маш хөөохөн өхөөрдөм шүү
Бичсэн: Зочин 18:54, 2009-02-22 | Холбоос | |


usan gahai
би усан гахай авхийг маш их хүсэж байн happy happy applause

Бичсэн: Зочин (зочин) 14:33, 2008-11-08 | Холбоос | |


Мэдмээр л юм байна. шалтгаан н магадгүй дээрх амьтдыг вакцинжуулалт зэрэг халдварт өвчний эсрэг тарилганд хамруулж болдоггүйгээс болдог байх
Бичсэн: honzo 04:08, 2008-10-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax