Жирэмсний шинж тэмдэг
Жирэмсний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно. Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:
- Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
- Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
- Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр Солонгосын цувр...
Бичлэг
Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.
Манайд нэг байдаг дутагдалтай зүйл бол Жирэмсний үеийн хяналт, зөвлөгөө, эхийн биеийг төрөлтөнд бэлдэх явдал байдаг. Өрхийн эмч нарын маань мэдлэг, сэтгэл зарим талаар дутуу байдаг уу энэ тал дээр манайхан их муу. Тиймээс хүн бүр өөрсдөө жирэмсэн болсон бол анхаарч байх хэрэгтэй байдаг. Эмч нарын хувьд ч яг ойр дотныхоо хүнийг ч бас сайн мэдэхгүйгээс анхаарч мэддэггүй.