Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Хүүхдийн хүмүүжлийн талаар?

Хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарах хэрэгтэй! Биднийг бага байхад хар аяндаа уйлах аав ээж рүүгээ муухай харах юм бол шууд л зодуулдаг байж билээ хэхэхэ Ер нь 5 хүртэлх насны (зарим нэг хүүхдэд бол 7 хүртэл) хүүхдэд таван салаа боовоор ойлгуулж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Учир нь хүүхдийн сэтгэхүй энэ үед учирлаж хэлээд ойлгодоггүй тоть шиг л цээжлэх тал нь илүү, бас та нэг зүйл хэлтэл маш сайн ойлгосон царай гаргаад, эсвэл угаасаа ойлгодоггүй. Ийм тохиолдолд таван салаа боовны амт зөвхөн бөгсөн дээр нь алгадаж амсуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдийг зодохгүй хүмүүжүүлэх нь зөв болов ч хааяа алганы амт үзүүлж байх нь хүүхдийг ухамсартай, хариуцлагатай болгож хүмүүжүүлдэг байж магад... Үгүй ч байж магад... санал бодлоо хэлээрэй баярлах

НЭМЭЛТ (2010-3 сар):
(Доорх сэтгэгдлүүдийг заавал уншаарай!!! Миний бодол бас нэлээдгүй өөрчлөгдсөн байгаа байх. )

бичсэн: xvv | төрөл: 2007-02-20 өдөр 15:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Zuwlgoo ogooch
Mna xvv odo 11tai xicheelee taslaad daalgawaraa xiigvi gex met boloxgvym ix xiidg bollo . Bi odo bvr ajlaasaa ireel baij baitl bagsh ni zalgaad tna xvvxed inged bn tegeed bn gexeer ni odor bolgon l bogsn deer ni ganjingaar algaddg bolloo. Yaxu mna xvvxed ch tooxoo boliloo
Бичсэн: Зочин 20:26, 2022-04-11 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин 11:45, 2010-03-30 | Холбоос | |


алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт


Бичсэн: Зочин 08:50, 2010-03-10 | Холбоос | |


Тийм байх шүү. Ер нь бол нас насанд нь тохируулж л сургах хэрэгтэй. Юм ойлгодог, ухаан нь хүлээж авах хэмжээнд хөгжсөн хүүхдэд бол хааяа буруу юм хийвэл хүн шийтгэл хүлээдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ нь заавал зодох алгадах гэсэн үг биш л дээ.

Харин хацар дээр алгадахыг бол дэмжихгүй юм байна. Тархитай ойрхон болохоор.
Ер нь ялангуяа эрэгтэй хүүхдийн толгойд ээж нь ч тэр бүр хүрдэггүй гэдэг санагдана. Толгой тархийг Монголчууд маань их эрхэмлэдэг, хамгаалдаг ард түмэн. Хацар дээр алгадах бол дэмий гэж бодож байна. Хацрыг бол үнсээд тэр дэв энэ тэрийг нь зайлуулчиж байх хэрэгтэй ирмэх

Хонгон дээр бол байх асуудал. Ер нь хонгон дээрээ алгадуулалгүй өссөн Монгол хүн ч ховор биз. Гэхдээ юм болгон дээр л зодож цохихоо урьтал болгоод байвал тийм л хүн төрж гарч ирнэ.

Би лав ааваасаа амьдралдаа мартахааргүй ганц л удаа жавтий хүртэж байсан юм даг. Манай аав баргийн юманд уурлахгүй, бид нарт огт гар хүрдэггүй л дээ. Харин гудамжны ах нарыг дагаж 7 настай пацан дүүгээ дагуулж явж тамхи татаж байгаад аавд баригдаж аавын цэрэг суран бүсний амтыг амьдралдаа нэг удаа амсаж байсан юм. 2 хоног халуурч, нуруугаараа хэвтэж чадаагүй. Тэрнээс хойш бол тэгээд аавын болохгүй гэсэн юм руу 18 хүртлээ гараа сунгаагүй дээ ирмэх Тэрнээс хойш бол өөрөө боддог болсон болохоор...
Ээж эмээ эд нар ч бол загнахдаа загнана, хааяа хонгон дээр алгаддаг л байсан санагддаг юм.
Бичсэн: xvv 10:53, 2010-02-19 | Холбоос | |


5н салаа боовны амт хааяа өгж байх нь зүйтэй...
Сүүлийн үед нэг худлаа хүчирхийлэл хүүхдийн эрх энэ тэрийг яридаг болж. уг нь Монголчууд бидний амьдралын хэв маяг ёс заншил чинь нэг үгээр бол тэс өөр ертөнц юм шүү дээ...Хүүхэддээ гар хүрлээ гээд тэр хүчирхийлэл болно гэвэл тэрэн шиг худлаа зүйл гэж хаач байхгүй болно. Харин хөх няц болгоод байнга зодоод байвал хүчирхийлэл болох байх. Гэхдээ мэдээж 5н нас хүртэл нь гар хүрээд дэмий юм гэнэлээ тэр үедээ хүүхэд чинь хүн төрхөндөө ороогүй бурхан дүртэй байдаг юм гэсэн. Хамгийн гол Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан арга ухаанаа л ягштал сайхан баримтлаад явчих хэрэгтэйл гэж бодож байна...
Бичсэн: Зоригт ван 22:37, 2010-02-18 | Холбоос | |


5н салаа боовны амт хааяа өгж байх нь зүйтэй...
Нээрээ хараад байхад одооны хүүхдүүд арайл дэндүү хөдөлгөөнтэй дэндүү айхтар дураараа болцон юм шиг байгаа юм. Энэ бол сүүлийн үеийн залуухан аав ээжүүдтэй салшгүй холбоотой болов уу. Биднийг бага байхад айлд ороод тавган дээрээс нь дураараа чихэр авч болохгүй, том хүний өөдөөс хэрэлдэж болохгүй, үймүүлж болохгүй, том хүний ярианд оролцож болохгүй энэ тэр гээл их л хэлдэг байж билээ. Үгэнд нь орохгүй бол бөгсөн дээрээ юмуу хацрандаа нэг алгадуулдагсан. жаахан том болсон хойно ах бид хоёрыг бол ээж маань төмөр шугамаар ороолгодог байсан. Тэр бол хүүхдээ зөв сайхан хүмүүжилтэй хүн болоорой гэсэндээл тэгж сургаж байсан нь тодорхой юм. Тэгж зодууллаа гээд надад муу болсон нь алга. Харин одооны залуу аав ээж нар хүүхэддээ гар хүрэх нь битгий хэл нэг ч үг хэлэхгүй бүр бурханчлаад толгой дээрээ гаргачаад байгаа юм. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж ардын сайхан мэргэн үг байдагдаа. Хүүхдийн бөгс, хацар хоёр дээр дэв гүйж байдаг юм гэсэн тэгээд тэр Монголчуудын хүүхэддээ жавтий хүртээхдээ бөгс хацар 2 дээр нь алгаддаг учир нь тэр дэвийг нь дарж байгаа нь тэр юм байна лээ. Энэ худлаа биш үнэн зүйл шүү..Бурханч лам Пүрэвбатын ярианаас ишлэв...
Бичсэн: Зоригт ван 22:30, 2010-02-18 | Холбоос | |


Asuult
thank you!
Бичсэн: Зочин 13:29, 2010-02-17 | Холбоос | |


Би нэг их зөвлөгөө энэ тэр өгөх хүн ч гэж өөрийгөө бодохгүй л байна. Гэхдээ одоо нагац ах болсон. Жаахан дүүтэйгээ ойр байдаг болохоор одоо бол бодол маань энэ үеийнхээс өөрчлөгдсөн. Энэ 2 жилийн өмнөх бичлэг байна. Юу ч гэсэн өөрийн бодлыг бичье. Авахыг нь аваад, гээхийг нь гээгээрэй!

Ер нь бол дээр Цоомын хэлсэнтэй санал нэг байна. Дөнгөж 11 сартай юм бол боломж байвал авы гэснийг нь авч өгөөд байсан нь дээр л гэж бодож байна.
Хэрэв боломжгүй бол гялс ямар нэгэн байдлаар өөр юм руу анхаарлыг нь сатааруулаад эвээр асуудлыг шийдэж болох байх аа. Ер нь дор хаяж 2 нас хүртэл хүүхдийг аль болох дураар нь хайр энхрийлэл дунд байлгаад тэрнээс дээш ухаан орсноос нь хойш бол тодорхой хэмжээнд болохгүй зүйлийг болохгүй гэдгийг эвээр ойлгуулж, ойлгохгүй бол тайлбарлаж, зэмлэж хүмүүжүүлэх нь зөв юм байна даа л гэж бодох болсон.

Бас зодуулж, загнуулж хүмүүжсэн хүүхдийн сэтгэхүй их гэмтдэг гэсэн, аль болох эвээр эхлээд асуудлыг шийдэх гээд, ямартай ч 3-аас дээш насанд бол болохгүй зүйл нэгэнт болохгүй гэдгийг тайлбарлаад л орхих хэрэгтэй байх. Жишээ нь сарыг авъя гээд уйлаад байвал хэцүү. Тэгвэл тайлбарлаад, өөрөө тайвшраад унттал нь зөнгөөр нь орхих нь л зөв юм болов уу. Тэрнээс аргадаж, буруу зүйл дээр нь хүртэл буулт хийгээд байвал бас буруу байх. Бас юу юугүй загнаж, алгадаад байх нь ч буруу байх аа.
Бичсэн: xvv 12:11, 2010-02-17 | Холбоос | |


Asuult
Manai ohin odoo 11 sartai, suuliin ued avna gesen yumiig ni avch uguhgui l bol shuud hoish savj uilaad teriig ni avch uguhuus naash zugeer bolohgui yum,zagnaad avah gesen yumiig ni avch uguhgui bh uu, ali esvel avna gesen yumiig ni avch uguud aysaar ni bailgah uu? Zuvluuch
Бичсэн: Undranil 11:57, 2010-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл

Хүүхдэд хүч хэрэглэх тийм ч зөв зүйл биш байхаа. Би л хувьдаа хүүхдүүддээ гар хүрхээсээ илүү үг хүргэсэн нь дээр гэж боддог. Тэд маань үгний үр дүнгээр жаахан том хүн шиг үг яриатай л болчихдог юм. Гэхдээ яах вэ. Арьс нь зузаан байснаас ухаан нь зузаан байсан дээр.

Зарим хүмүүс тэвчээр, хариуцлага энэ тэр гээд алган боов амсуулсаар нэг л их арьс зузаантай ирээдүйн дайчин бэлдээд байгаа юм шиг л санагддаг ш дээ. за за би ямар нэг их туршлагатай аав биш мэдэмхийрдэг байна ш дээ.

Бичсэн: Tji 18:56, 2007-02-25 | Холбоос | |


minii sanal

Bi  deehen  ued huuhdiin humuujliin talaar ingej  unshij  blaa l  daa . Yu  gewel 0-3  nasand  huuhdee haan shig  humuujuul . Uuruur  helbel  yu hiine , awna  gene yoschlon  bieluul gesen ug  yum . Ene  ued huuhdiin tarhi  hooson yamarch bichleggui huurtsag shig bdag uchraas huleej awsan medeellee  nasan  turshdaa   hadgalj uuriig ni hairlaj bsn setgeleer  busdad handdag  genee .

Harin 3-6  nasand  huuhdee zarts  bool  met humuujuuleh heregtei . Ene  ni  zodoj zanchih gesen ug  bish shuu. Neg ugeer  bol  uurt   ni  tohiroh ajliig hiilgej ajil hudulmur gej yu bdagiig  ouilguulah  heregtei. Ene uedee  ajil hiij  sursan huuhed mun l nasan turshdaa tarhind suugdsan  gun bat  bichlegiinhee  daguu biyiin amriig harj suuhgui boldog genee .

6-s deesh  nasand  huuhdiinhee  naiz  shig  bai . Ene tuhai sain sanahgui  bna . Manai etseg ehchuuded  ali ali ni  dutagdaj  bgaa  biz .  

Бичсэн: Tsoomii 21:16, 2007-02-23 | Холбоос | |


5-7 nasand chine huuhed jinhene jinguiddeg asar zohiodog, hudlaa yaridag nas yum gesenshd. ter uyed ni zodchihvol tegeed huchirhiillees huchirhiilel uuseh bishuu. mongold ch yahav zodchihod neeh asuudal uusehgui baih. americad bol shuud aav eej ni shorond ornoshd. ali ch nasand huuhdiig zodoj bolohgui. bagsh nar ni buur zaagaad ugchdug bololtoi. 911 duud geed hahaha.

Бичсэн: Legacy 00:44, 2007-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax