Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Хэт халууцуулах аюултай

Хүүхдээ даарчихна гээд л дулаалаад байдаг тэгвэл бас их халууцуулах ч маш аюултай байдаг байна.

Хүүхдийг өрөөнд оруулангуутаа малгайг нь тайлж хувцсыг нь нимгэлж байх хэрэгтэй юм байна. Ер нь хүүхдэд хамгийн тохиромжтой өрөөний температур  цельсийн 18 хэм байдаг гэнэ.

Мөн нярай болон нялх хүүхдийг яг эгц дooш нь харуулж хэвтүүлж болохгүй гэнэ шүү.

Жирэмсэн эх өдөрт 4 аягаас дээш кофе уух нь бас төрөөд гарах хүүхдэд тань муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан гэнэ. Тэгэхээр та кофе уудаг бол ер нь аль болох бага л хэрэглэвэл зүгээр юм байна.

Мөн жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх, эмчийн зөвлөгөөгүйгээр эм, тариа хэрэглэх, төрсний дараа хүүхдийг тамхитай орчинд байлгах нь их аюултай байдаг байна.

За тэгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.google.com болон ямар нэгэн хайлтын систем дээр "back to sleep" гэж (хашилттай) бичээд хайгаарай.

http://sids-network.org/experts/elsa.htm


бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2007-04-26 өдөр 01:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Яг яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй юмаа. Энэ нь Нярайн шалтгаан тодорхойгүй гэнэтийн нас баралтын хам шинж (Sudden Infant Death Syndroms -SIDS) гэж байдагтай холбоотой юм байна. Учир нь хүүхэд ямар нэгэн шалтгаангүйгээр гэнэт нас бардаг. Түүнийг нь судалж үзэхэд эдгээр нь эрсдэлт хүчин зүйл (risk factors) болдог гэнэ. Гол шалтгаануудыг ингэж жагсаасан байна:

* smoking, drinking, or drug use during pregnancy (жирэмсэн үед тамхи, архи, эмийн бодис хэрэглэж байсан. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд жирэмсний 2-8 долоо хоногтойд хэрэглэсэн үед хүүхдэд зүрхний гажиг үүсгэдэг)
* poor prenatal care (жирэмсний хяналт, тусламж муу байх)
* prematurity or low birth-weight (дутуу болон бага жинтэй төрөх)
* mothers younger than 20 (20-оос доош насны эхчүүд (гэхдээ энд дахин төрж байгаа 20-оос доош насны эхчүүд гэж миний анх уншсан бичлэг дээр байсан))
* smoke exposure following birth (төрсний дараа тамхитай орчинд байх)
* overheating from excessive sleepwear and bedding (хэт дулаан хувцаслах, оронд нь хэт дулаалснаас болсон халууцалт)
* stomach sleeping (гэдсээрээ унтах буюу доош харж унтах)

За тэгээд илүү мэдэхийг хүсвэл Google ч юмуу ямар нэг хайлтын систем дээр Sudden Infant Death Syndrome гэж хайж олоод уншаарай. Бас өөр илүү зүйл гарвал энд бичиж танилцуулаарай.





Зассан: xvv хэзээ: 2007-5-3 07:58
Бичсэн: xvv 13:56, 2007-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
ug ny heregtei l medeelel baina.yaagaad haluutsuulah ayultai-g tailbarlaj ugoorei.
Бичсэн: Зочин 11:25, 2007-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
nyarai-g doosh ny haruulj hevtuuleh sain ch, amisgal ny buteh zereg sorog zuil ch bdag bolohoor bolgoomjloh heregtei bhaa.. ter jiremsen bhdaa coffee uuh, tamhi tatah ny urag gedsendee endeh tomoos tom shaltgaan boldog gesn bh..
Бичсэн: Зочин 11:21, 2007-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax