Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Номын сангаа бэлдэнээ.

http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухардаггүй хүн болгон хүмүүжүүлдэг байх. Ямар ч байсан хүүхэдтэй болохын өмнө саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг мөнгөө цуглуулж байгаад уран зохиолын номоор гайгүйхэн шиг номын сантай болмоор юм байна. Ах эгч нарыгаа ятгаж номын санг нь зузааруулаад, дараа нь бас зээлж авч байж болох юм Wink
Манай нагац эгч их ухаантай хүн л дээ. Маш их номтой. Ерөөсөө бүх эд хогшил, эд хөрөнгө нь тэр номнууд нь л даа. Тэднийхээс энэ дээрх жагсаалтанд байгаа номнуудыг бараг бүгдийг нь авч уншиж байсан юм байна. Аав ч бас зарим нэгийг нь авч өгсөн, заримыг нь хажуу айлын ах нараас зээлж уншиж байжээ гэж Smile Заримыг нь бас алга болгосон, одоо ч бас тэдний номын сангаас олдвор олж авчирч ширээн дотроо хийчихээд уншина гээд 3 сар болж байна Sad

Тэгэхээр гэртээ олигтойхон уран зохиолын номтой, бас өөрөө хүүхдийнхээ хажууд ном уншиж хорхойг нь хөдөлгөх, дээр нь их уншаад байвал хориглох юм шүү. Бодоод байсан чинь аав ээжийг хориглох тусам улам унших хүсэл төрдөг байсан байгаа юм хэхэ. Хэн ч ер нь унш гэж ятгаж байгаагүй санагдана.
Хүүхэддээ ном уншуулъя гэж бодвол "унш чи" гэж тулгах хэрэггүй байх. Зүгээр номын сан дотор чинь номнууд байж байг. Харин хажууд нь өөрөө уншаад бай, бүүр болохгүй бол нууж унш, жоохон хүүхэд энэ номыг ойлгохгүй гээд хэлчих Wink (хаха Хааяа худлаа ярих гэмгүй hee hee Тэгээд уншуулахгүй бай. Тэгвэл нөгөө нөхөр чинь аваад уншина Wink
Би хувьдаа хүүхдүүдээ МЭДРЭМЖ-тэй, идеаллаг, юманд сэтгэлийн хөдөлгөөнөөр, сэтгэл зүрхнээсээ хандаж чаддаг, түүнээсээ кайф (таатай мэдрэмж) авч чаддаг, юмсыг хайрладаг хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж боддог юм. Түүнд уран зохиолын номны хувь нэмэр асар их байх тийм үү?

бичсэн: xvv | төрөл: Хүмүүжил 2008-01-25 өдөр 23:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


хэхэ нээрээ яаааг үнэн зөвлөгөө байна, жаахан бхад ээж аав миний охин ойлгож байна уу гэж асуухаар нь маш сайн ойлгож байгаа гэдгээ харуулахын тулд илүү их уншаал, одоо болио гэхээр нь нуугадаал уншаад бдаг бсан санаанд орж байна.
Бичсэн: Boloroo 11:19, 2009-10-31 | Холбоос | |


тийм шүү .. ном уншуулах хэрэгтэй...
Бичсэн: pupa_inn 05:57, 2008-01-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax