Хүүхэд бидний ирээдүй
Хүүхдийн хүмүүжлийн талаар?
Хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарах хэрэгтэй! Биднийг бага байхад хар аяндаа уйлах аав ээж рүүгээ муухай харах юм бол шууд л зодуулдаг байж билээ хэхэхэ Ер нь 5 хүртэлх насны (зарим нэг хүүхдэд бол 7 хүртэл) хүүхдэд таван салаа боовоор ойлгуулж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Учир нь хүүхдийн сэтгэхүй энэ үед учирлаж хэлээд ойлгодоггүй тоть шиг л цээжлэх тал нь илүү, бас та нэг зүйл хэлтэл маш сайн ойлгосон царай гаргаад, эсвэл угаасаа ойлгодоггүй. Ийм тохиолдолд таван салаа боовны амт зөвхөн бөгсөн дээр нь алгадаж амсуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдийг зодохгүй хүмүүжүүлэх нь зөв болов ч хааяа алганы амт үзүүлж байх нь хүүхдийг ухамсартай, хариуцлагатай болгож хүмүүжүүлдэг байж магад... Үгүй ч байж магад... санал бодлоо хэлээрэйНЭМЭЛТ (2010-3 сар):
(Доорх сэтгэгдлүүдийг заавал уншаарай!!! Миний бодол бас нэлээдгүй өөрчлөгдсөн байгаа байх. )
бичсэн: xvv | төрөл: 2007-02-20 өдөр 15:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Харин хацар дээр алгадахыг бол дэмжихгүй юм байна. Тархитай ойрхон болохоор.
Ер нь ялангуяа эрэгтэй хүүхдийн толгойд ээж нь ч тэр бүр хүрдэггүй гэдэг санагдана. Толгой тархийг Монголчууд маань их эрхэмлэдэг, хамгаалдаг ард түмэн. Хацар дээр алгадах бол дэмий гэж бодож байна. Хацрыг бол үнсээд тэр дэв энэ тэрийг нь зайлуулчиж байх хэрэгтэй
Хонгон дээр бол байх асуудал. Ер нь хонгон дээрээ алгадуулалгүй өссөн Монгол хүн ч ховор биз. Гэхдээ юм болгон дээр л зодож цохихоо урьтал болгоод байвал тийм л хүн төрж гарч ирнэ.
Би лав ааваасаа амьдралдаа мартахааргүй ганц л удаа жавтий хүртэж байсан юм даг. Манай аав баргийн юманд уурлахгүй, бид нарт огт гар хүрдэггүй л дээ. Харин гудамжны ах нарыг дагаж 7 настай пацан дүүгээ дагуулж явж тамхи татаж байгаад аавд баригдаж аавын цэрэг суран бүсний амтыг амьдралдаа нэг удаа амсаж байсан юм. 2 хоног халуурч, нуруугаараа хэвтэж чадаагүй. Тэрнээс хойш бол тэгээд аавын болохгүй гэсэн юм руу 18 хүртлээ гараа сунгаагүй дээ Тэрнээс хойш бол өөрөө боддог болсон болохоор...
Ээж эмээ эд нар ч бол загнахдаа загнана, хааяа хонгон дээр алгаддаг л байсан санагддаг юм.
Ер нь бол дээр Цоомын хэлсэнтэй санал нэг байна. Дөнгөж 11 сартай юм бол боломж байвал авы гэснийг нь авч өгөөд байсан нь дээр л гэж бодож байна.
Хэрэв боломжгүй бол гялс ямар нэгэн байдлаар өөр юм руу анхаарлыг нь сатааруулаад эвээр асуудлыг шийдэж болох байх аа. Ер нь дор хаяж 2 нас хүртэл хүүхдийг аль болох дураар нь хайр энхрийлэл дунд байлгаад тэрнээс дээш ухаан орсноос нь хойш бол тодорхой хэмжээнд болохгүй зүйлийг болохгүй гэдгийг эвээр ойлгуулж, ойлгохгүй бол тайлбарлаж, зэмлэж хүмүүжүүлэх нь зөв юм байна даа л гэж бодох болсон.
Бас зодуулж, загнуулж хүмүүжсэн хүүхдийн сэтгэхүй их гэмтдэг гэсэн, аль болох эвээр эхлээд асуудлыг шийдэх гээд, ямартай ч 3-аас дээш насанд бол болохгүй зүйл нэгэнт болохгүй гэдгийг тайлбарлаад л орхих хэрэгтэй байх. Жишээ нь сарыг авъя гээд уйлаад байвал хэцүү. Тэгвэл тайлбарлаад, өөрөө тайвшраад унттал нь зөнгөөр нь орхих нь л зөв юм болов уу. Тэрнээс аргадаж, буруу зүйл дээр нь хүртэл буулт хийгээд байвал бас буруу байх. Бас юу юугүй загнаж, алгадаад байх нь ч буруу байх аа.
Хүүхдэд хүч хэрэглэх тийм ч зөв зүйл биш байхаа. Би л хувьдаа хүүхдүүддээ гар хүрхээсээ илүү үг хүргэсэн нь дээр гэж боддог. Тэд маань үгний үр дүнгээр жаахан том хүн шиг үг яриатай л болчихдог юм. Гэхдээ яах вэ. Арьс нь зузаан байснаас ухаан нь зузаан байсан дээр.
Зарим хүмүүс тэвчээр, хариуцлага энэ тэр гээд алган боов амсуулсаар нэг л их арьс зузаантай ирээдүйн дайчин бэлдээд байгаа юм шиг л санагддаг ш дээ. за за би ямар нэг их туршлагатай аав биш мэдэмхийрдэг байна ш дээ.
Bi deehen ued huuhdiin humuujliin talaar ingej unshij blaa l daa . Yu gewel 0-3 nasand huuhdee haan shig humuujuul . Uuruur helbel yu hiine , awna gene yoschlon bieluul gesen ug yum . Ene ued huuhdiin tarhi hooson yamarch bichleggui huurtsag shig bdag uchraas huleej awsan medeellee nasan turshdaa hadgalj uuriig ni hairlaj bsn setgeleer busdad handdag genee .
Harin 3-6 nasand huuhdee zarts bool met humuujuuleh heregtei . Ene ni zodoj zanchih gesen ug bish shuu. Neg ugeer bol uurt ni tohiroh ajliig hiilgej ajil hudulmur gej yu bdagiig ouilguulah heregtei. Ene uedee ajil hiij sursan huuhed mun l nasan turshdaa tarhind suugdsan gun bat bichlegiinhee daguu biyiin amriig harj suuhgui boldog genee .
6-s deesh nasand huuhdiinhee naiz shig bai . Ene tuhai sain sanahgui bna . Manai etseg ehchuuded ali ali ni dutagdaj bgaa biz .
5-7 nasand chine huuhed jinhene jinguiddeg asar zohiodog, hudlaa yaridag nas yum gesenshd. ter uyed ni zodchihvol tegeed huchirhiillees huchirhiilel uuseh bishuu. mongold ch yahav zodchihod neeh asuudal uusehgui baih. americad bol shuud aav eej ni shorond ornoshd. ali ch nasand huuhdiig zodoj bolohgui. bagsh nar ni buur zaagaad ugchdug bololtoi. 911 duud geed hahaha.
Сэтгэгдэл бичих