Хүүхэд бидний ирээдүй
Хүүхэддээ хайртай бол йогуртнаас татгалзаарай
Ээж аавууд бид хүүхдээ хайрлаж байна гээд хааяа хорлочих юм. Санаатай биш ч гэсэн энэ бол засаж болохгүй алдаа. Охиноо багад нь дандаа йогурт авч өгдөг байлаа. Сүү мүүн бүтээгдэхүүн хүүхдийн ясны хөгжилд сайн гээд л өгдөг байж. Даанч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн үлгэр боллоо.Одоо охин маань шүд гээд хэлчихмээр юм бараг байхгүй. Дөнгөж 4-хөн настай хирнээ шүд өвдөөд гээд заримдаа уйлна. Энэ миний буруу. Хүүхдээ хайрлана гэдэг тэс өөр зүйл юм байна. Амттай сайхныг нь биш, чанартай сайныг нь авч өгөх нь жинхэнэ хайр юм байна. Чихэр, шоколад, газтай ундаа гээд олон олон болохгүй зүйлийг эцэг эхчүүд бид өөрсдөө хэрэглэчихээд хүүхдээ болохоор болохгүй ясанд муу, шүдэнд муу гээд байдаг. Хүүхдийн л зан юм хойно болохгүй гэж хориглосон бүхэн сайхан санагдана. Ядаж бид өөрсдөө тэдгээр зүйлээсээ татгалзаж хүүхдүүддээ эрүүл хоол хүнс идүүлж сургах нь чухал юм шиг. Угаасаа манай монголчууд хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж сургадаг сайхан ард түмэн. Харин энэ сургааль бидний үе дээр дуусах гээд байх шиг. Хүүхэддээ хайртай бол жимс, ногоо гээд өөрт нь хэрэгтэй зүйлийг багаас нь идүүлж сургахгүй бол дандаа жүүсээр угжуулдаг хүүхэд байна. Ханиад хүрээд эдгэдэггүй. Чихэрлэг зүйл буюу жүүс байнга хэрэглэсээр ханиалга нь бронхит болоод тогтчихсон байх юм. Хүүхэд л юм чинь амттай шимттэйг идье гэлгүй яахав. Харин бид хэмжээг нь тааруулаад өгч байвал болох юм шиг. Түүнээс биш хүүхдээ хайрлаж байна гээд орой болгон чихэр шоколадаар тэжээгээд байх утгагүй юм байна. Миний олж мэдсэн туршлагаар бол йогурт сүүн шүдний хамгийн том дайсан. одоо гадуур зарагдаж байгаа "шинэ тараг" зүгээр юм шиг байна. Бага хүү маань байнга иддэг. Тэгээд эгчээсээ илүү сайн шүдтэй.
бичсэн: gereltuya | төрөл: 2007-05-11 өдөр 22:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
уг нь тэгэж бодоо л, яриа л, бичээ..л бдым. тээд амьдрал дээр таг мартаад хийж л явхым....ккк
татах
Харин 10-р ангид байхад гэдэс өлсөхөөр нь л 10-н ирис авч идээд байдаг байж билээ.. тэгээд жилийн дотор зүв 5 ломбо нэмэгдээд тэрнээс хойш барагтай бол чихэр идэхээ больсон доо...
Зарим аав ээж нар хүүхэд нь өвчтэй өгч болохгүй шүү гээд байхад л чихэр жимс өгчихдөг, идүүлчихдэг, тэгснээ хорьж дийлдэггүй юм энэ тэр гэсэн юм эмчийнхээ өөдөөс ярьж байгаа харагддаг... Хүүхдийг хайрлаж өсгөнө гэдэг дуртай, болгоныг нь авч өгч хүссэн болгоныг нь хийх биш, ирээдүйн амьдралд нь бэлдэж ухаан нэмж л өгч байвал жинхэнэ хайр болох байхаа...
Сэтгэгдэл бичих