Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Хүүхэддээ хайртай бол йогуртнаас татгалзаарай

Ээж аавууд бид хүүхдээ хайрлаж байна гээд хааяа хорлочих юм. Санаатай биш ч гэсэн энэ бол засаж болохгүй алдаа. Охиноо багад нь дандаа йогурт авч өгдөг байлаа. Сүү мүүн бүтээгдэхүүн хүүхдийн ясны хөгжилд сайн гээд л өгдөг байж. Даанч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн үлгэр боллоо.Одоо охин маань шүд гээд хэлчихмээр юм бараг байхгүй. Дөнгөж 4-хөн настай хирнээ шүд өвдөөд гээд заримдаа уйлна. Энэ миний буруу. Хүүхдээ хайрлана гэдэг тэс өөр зүйл юм байна. Амттай сайхныг нь биш, чанартай сайныг нь авч өгөх нь жинхэнэ хайр юм байна. Чихэр, шоколад, газтай ундаа гээд олон олон болохгүй зүйлийг эцэг эхчүүд бид өөрсдөө хэрэглэчихээд хүүхдээ болохоор болохгүй ясанд муу, шүдэнд муу гээд байдаг. Хүүхдийн л зан юм хойно болохгүй гэж хориглосон бүхэн сайхан санагдана. Ядаж бид өөрсдөө тэдгээр зүйлээсээ татгалзаж хүүхдүүддээ эрүүл хоол хүнс идүүлж сургах нь чухал юм шиг. Угаасаа манай монголчууд хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж сургадаг сайхан ард түмэн. Харин энэ сургааль бидний үе дээр дуусах гээд байх шиг. Хүүхэддээ хайртай бол жимс, ногоо гээд өөрт нь хэрэгтэй зүйлийг багаас нь идүүлж сургахгүй бол дандаа жүүсээр угжуулдаг хүүхэд байна. Ханиад хүрээд эдгэдэггүй. Чихэрлэг зүйл буюу жүүс байнга хэрэглэсээр ханиалга нь бронхит болоод тогтчихсон байх юм. Хүүхэд л юм чинь амттай шимттэйг идье гэлгүй яахав. Харин бид хэмжээг нь тааруулаад өгч байвал болох юм шиг. Түүнээс биш хүүхдээ хайрлаж байна гээд орой болгон чихэр шоколадаар тэжээгээд байх утгагүй юм байна. Миний олж мэдсэн туршлагаар бол йогурт сүүн шүдний хамгийн том дайсан. одоо гадуур зарагдаж байгаа "шинэ тараг" зүгээр юм шиг байна. Бага хүү маань байнга иддэг. Тэгээд эгчээсээ илүү сайн шүдтэй.


бичсэн: gereltuya | төрөл: 2007-05-11 өдөр 22:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Сэтгэгдэл
юм хэлэх үү...

уг нь тэгэж бодоо л, яриа л, бичээ..л бдым. тээд амьдрал дээр таг мартаад хийж л явхым....ккк

татах
Бичсэн: xvv 23:57, 2007-09-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
japand neg shudnii emnelegt setguul uzej suutal,mongol humuus shud saitai gesen bichleg baisan yum bna.suuliin ueiin japanchuud eruu shud muutai bolson ny het zuulun yum ideed,sain zajlah shaardlagagui bolsnii gai ,mongol humuus hatuu aaruul iddeg zereg ny shudendee tustai gesen utgatai yum bichsen bsiim bna shuu.
Бичсэн: Зочин 17:48, 2007-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
oo tiim, ugaahdaa bas zuv ugaah heregtei.Manaid odoo gadaad dotoodod tugssun chadvartai shudnii emch nar zundoo shuu dee.Ochood zuvlulgoo avch bolno gej bodoj baina.End bol duureg deer ny huuhdiin shudnii tal deer zuvlulgoo ugdug ,mergejilten suuj bdag...manaid baidaggui l bh daa?
Бичсэн: Зочин 17:44, 2007-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
хvv-giin heldeg unen shuu.Bi tom ohindoo 3 hurtel chiher yoroosoo ugoogui.manai hun idej uzeeguin bolohooroo nudend ny tussan ch avii gedeggui bsan.Shudee aldag onog ugaadag hernee eruul blaa.neg zun nutag yavaad chiher gedgiig medcheed butsaj irsen chiny neg shud tsoorvoo.bi gedeg hun baildaanii belen baidald orson.ternees hoish oroi bur shud ugaadag dain zarlaad,ashgui odoogoor uvchtei shudgui bna. yum idsen ch ugaagaad bval horhoi idehgui shuu,ho...amjilt huseye.Tumee
Бичсэн: Зочин 17:36, 2007-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
цэцэрлэгт байхад нэг ааруул авчирхаар пааранд цохиж хугалж байгаад л хуваагаад л мэрцгээдэгсэн.. Бодвол одоо манай ангийнхан ихэнх нь шүд гайгүй байх шүү хэхэ
Харин 10-р ангид байхад гэдэс өлсөхөөр нь л 10-н ирис авч идээд байдаг байж билээ.. тэгээд жилийн дотор зүв 5 ломбо нэмэгдээд тэрнээс хойш барагтай бол чихэр идэхээ больсон доо...
Зарим аав ээж нар хүүхэд нь өвчтэй өгч болохгүй шүү гээд байхад л чихэр жимс өгчихдөг, идүүлчихдэг, тэгснээ хорьж дийлдэггүй юм энэ тэр гэсэн юм эмчийнхээ өөдөөс ярьж байгаа харагддаг... Хүүхдийг хайрлаж өсгөнө гэдэг дуртай, болгоныг нь авч өгч хүссэн болгоныг нь хийх биш, ирээдүйн амьдралд нь бэлдэж ухаан нэмж л өгч байвал жинхэнэ хайр болох байхаа...
Бичсэн: xvv 09:13, 2007-05-12 | Холбоос | |


ааруул хурууд л сайн даа
шvд сайн байхын vндэс нь багаасаа аарц цагаан идээ их идэж байх нь хамгийн найдвартай арга гэж боддог юм. би багадаа их л чихэр иддэг байсан ч бас цагаан идээг бүр их иддэг байсани ачаар одоо энэ талаар санаа зовох асуудалгүй шүү хүүхдүүддээ ааруул ээзгий аарц сайн идүүлсэн н дээр болов уу
Бичсэн: xvv 02:03, 2007-05-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax